/ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б. МӨНХ-ЭРДЭНЭ ТОМИЛОГДЛОО

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б. МӨНХ-ЭРДЭНЭ ТОМИЛОГДЛОО

Ажил хүлээлцэхээр ирсэн ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд болон шинээр томилогдсон Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэ орон нутгийн удирдлагууд болон тус газрын бие бүрэлдэхүүнтэй уулзан цаашдын ажлын талаар ярилцлаа.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэ нь Цагдаагийн байгууллагын газар, хэлтэст 2003-2010 онд хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, ахлах хэрэг бүртгэгч, ахлах мөрдөн байцаагч, 2010-2013 онд хэрэг бүртгэх тасгийн дарга, 2013-2019 онд Хууль сахиулахын их сургуульд ахлах мэргэжилтэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба, хэлтэс, тасгийн дарга, 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн байгууллага, Хууль сахиулахын их сургуульд нийт 22 дахь жилдээ ажиллаж байна.
Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа О.Ганбат нь 1992 онд Өвөрхангай аймгийн Тарагт, Өлзийт сумдад хэв журмын цагдаа, 1998 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, 2005 онд Эрүүгийн Цагдаагийн газрын 1, 2-р хэлтэст ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгч, 2012 онд Булган аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 2016 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 2017 оны 06 дугаар сараас тус цагдаагийн газрын даргаар томилогдон 2021 оны 03 дугаар сар хүртэл ажилласан ба цагдаагийн байгууллагад нийт 28 дахь жилдээ ажиллаж байна.
Цагдаагийн хурандаа О.Ганбат дарга ажиллах хугацаандаа гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг ахиулах зорилгоор санаачлан аймгийн хэмжээнд хоёр томоохон хөтөлбөр, олон, аян арга хэмжээг амжилттай зохион байгуулсны үр дүнд, гэмт хэргийн гаралтыг сүүлийн жилүүдэд 8,5-33,6 хувь хүртэл бууруулж, хэргийн илрүүлэлтийг 52,6 хувиар , зөрчлийн илрүүлэлт 30-47,7 хувь хүртэл өссөн үзүүлэлт гарсан байгаа нь криминологийн шинжлэх ухааны хувьд эерэг үзүүлэлт гэж дүгнэж байна.
Цагдаагийн газраас санаачилсан “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай”, "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийг 4 жилийн хугацаанд хэрэгжсэнээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо нэмэгдэж, иргэд олон нийтийн туслалцаанд тулгуурлан гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг бүх нийтийн үйлс болгосноор иргэдийн хандлага, хууль хэрэгжүүлэх сэтгэлгээ өөрчлөгдөж, хамтын ажиллагаанд өөрчлөлт орсон, дэмжиж тусалсан нь аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бүрдэхэд нэг зорилго, чиглэлтэй болгож чадсан юм.
Мөн зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл гарган ажилласнаар сүүлийн 3 жил дараалан зам тээврийн осол хэрэг 30-54,2 хувиар буурч, ажлын үр дүнгээр 2020 онд Замын цагдаагийн тасаг Тээврийн цагдаагийн албаны орон нутгийн нэгжүүдээс 2-р байранд, “Ажил мэргэжлийн аварга ажилтан”-аар 1 алба хаагч шалгарч, жил бүр олон алба хаагч ажлын үр дүнгээ үнэлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын албадын шагналаар шагнагдсан.
Дээрх хугацаанд аймгийн төв болон сумд, томоохон гол мөрний гүүрэн гарцыг камержуулах, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж буй үйлчилгээний цэгийг камерийн хяналттай болгох, цагдаагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх зэргээр үр бүтээлтэй ажилласны дээр цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласан зэрэг олон бүтээлч, үр дүнтэй ажлуудыг дурдахад таатай байна.
Энэ хугацаанд аймгийн цагдаагийн газар нь 2018, 2020 оны хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр аймгийн “Шилдэг агентлаг”-аар 2 удаа шалгарсан юм.
Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О. Ганбат болон Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэ нарын цаашдын ажилд амжилт бүтээлийн дээд, эрүүл энхийн эрхэм жаргалыг хамт олоныхоо нэрийн өмнөөс дахин хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна