/ ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЖОЛООЧ БИД ХАРИУЦАНА УРИАТАЙГААР НЭГДЭВ

ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЖОЛООЧ БИД ХАРИУЦАНА УРИАТАЙГААР НЭГДЭВ

Орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцлийг ойлгуулах, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, жолоочийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, зөв дадал, хандлагыг бий болгох замаар иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор зохион байгуулагдаж байгаа "Яараад яахав дээ" аянд тус аймгийн хот, хоорондын зорчигч тээврийн том оврын автобусны жолооч нар "Зорчигчийн аюулгүй байдлыг жолооч бид хариуцана" уриатайгаар аянд нэгдэв.
Энэхүү аяныг орон нутгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн ГХУСАЗСЗ, дэд зөвлөл болон албан журмын даатгалын холбоо, Авто тээврийн төв, томоохон худалдаа, үйлчилгээний газар, иргэд дэмжин хамтран оролцож байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.
Соёлтой жолоочийн үйлдэл яг одоо таниас эхлэнэ.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна