/ Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд ‼️

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд ‼️

Гэр бүлийн хүчирхийллийг бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэсэн дөрвөн хэлбэрт хуваан авч үздэг. Эдгээр дөрвөн хэлбэрийн аль нэг нь, эсхүл олон хэлбэрүүд хавсран үйлдэгдсэн байвал гэр бүлийн хүчирхийлэл юм. Өөрөөр хэлбэл ГБХ нь зөвхөн бие махбодыг өвтгөж зовоох явдал биш, эрхшээлдээ байлгахын тулд нөгөө хүнээ хэл амаар гутаан доромжилж, эд мөнгөөр хяхан хавчиж, гэрээсээ гаргахгүй хорьж цагдаж, бэлгийн төрөл бүрийн дарамт үзүүлэх зэрэг ямар ч байдлаар илэрч болдог.
 
Бие махбодын хүчирхийлэл
Гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоохоор хүч хэрэглэн биед нь халдах, алгадах, өшиглөх, зодох гэх мэтээр биед нь гэмтэл учруулах, эрүүл мэндийг хохироох, эд юмсаар цохих, гэмтээх, үсдэх, түлэх, хутга, буу гэх мэт хүйтэн зэвсэг хэрэглэж айлган сүрдүүлэх, амь насыг хохироох, хохироохоор сүрдүүлэх зэрэг бөгөөд мөн үүгээр хязгаарлахгүй.
 
Сэтгэл санааны хүчирхийлэл
Эрхшээлд байлгах, аливаа хүсэл бодлыг үл ойшоох, нэр хоч өгөх, гутаан доромжлох, загнах, зандрах, айлган сүрдүүлэх, гүтгэх, үл хайхрах, мөрдөн мөшгих, бусадтай харилцахыг хязгаарлах, өөртөө болон амьдралд итгэх итгэлгүй болгох, заналхийлэх, улмаар амиа хорлоход хүргэх зэрэг бөгөөдүүгээр хязгаарлахгүй.
 
Эдийн засгийн хүчирхийлэл
Хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, ажилгүй болгох, эдийн засгийн эх үүсвэрээс нь салгах, эд юмаа эвдэн сүйтгэх, айлгах, орлого олох боломжийг хязгаарлах, тэжээн тэтгэхээс зайлсхийх, өрөнд оруулах, хэрэглээг нь хясан боогдуулах зэрэг бөгөөд үүгээр хязгаарлахгүй.
 
Бэлгийн хүчирхийлэл
Бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчих, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох, орохыг шаардах, таагүй үг хэллэгээр өдөн хоргоох, хууран мэхлэх айлган сүрдүүлэх, бэлгийн дур хүслээ хангах, бэлэг эрхтнийг гэмтээх, элдэв аргаар тарчлаах, бэлгийн харьцаанд зүй бусаар орохыг шаардах, оруулахыг завдсан бөгөөд үүгээр хязгаарлайхгүй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна