/ Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2023 онд хэрэглэгдэх шатахуун, шатах тослох материал нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилга

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2023 онд хэрэглэгдэх шатахуун, шатах тослох материал нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендер зарлах огноо: 2023.04.06

 

Тендер шалгаруулалтын нэр: Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт 2023 онд хэрэглэгдэх шатахуун, шатах тослох материал нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: №ӨВАЦГ/202301001

Өвөрхангай аймгийн цагдаагийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос цагдаагийн газарт шатахуун нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна

 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.gov.mn) дагуу зохион байгуулж байна.        

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

  Өвөрхангай аймаг дахь газар Төрийн сангийн банк, 100100012403 тоот данс

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 2 жил /2021, 2022 он/-ийн аудитлагдсан санхүүгийн тайлан.

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу2021, 2022 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.  Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй/.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  1 жил /2021, 2022/ онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй бараа нийлүүлэгчээр ажилласан байна. Гэрээ болон бараа хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана.

         Тендерийн хамт 2,472,508  /Хоёр сая дөрвөн зуун далан хоёр мянга таван зуун хоёр/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

         Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 11 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2023 оны 05 дүгээр сарын 08-ний өдрийн  12 цаг 00минутад нээнэ.



Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар

3 давхар, 303 тоот

Утас: 7019-4557, 88601067, 99636522

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна