/ ТУСГАЙ БЭЛТГЭЛЖИЛТ-2023 ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТУСГАЙ БЭЛТГЭЛЖИЛТ-2023 ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдарын тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор "Тусгай бэлтгэлжилт-2023" цогцолбор тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарны 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд 15 багийн 75 алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвар, албаны бэлтгэлжилтийг шалгах чиглэлээр 8 төрлөөр авъяас чадвар, хурд хүч, оюун ухаанаа дайчлан оролцож, Тэргүүн байранд Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Доржготов ахлагчтай 2 дугаар баг, Дэд байранд Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Батзул ахлагчтай 1 дүгээр баг, Гутгаар байранд Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Дэлгэрбаяр ахлагчтай 12 дугаар баг тус тус шалгарлаа.
5 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна