/ ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах” олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг.
"Охидын эрхийг хамгаалах" олон улсын өдрөөр Арвайхээр сумын өрхийн Эрүүл мэндийн байгууллага, Багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эмэгтэй сурагчдад "Охидын эрхийг сурталчлах", "Хүүхэд хамгааллын тухай хууль", "Үе тэнгийн дээрэлхэлт", "Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь", "Зөв зохистой хооллолт", "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэдвүүдээр сургалт зохион байгуулж, #Нууцалъя, #Та_ татгалз нөлөөллийн аян, арга хэмжээг сурталчилж, мэдээлэл солилцон ажиллалаа.
Монголын хүүхдийн ирээдүй үргэлж гэрэлтэж байг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна