/ “ЦАГДАА БЭЛТГЭЛЖИЛТ-2023” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ЦАГДАА БЭЛТГЭЛЖИЛТ-2023” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын ажил мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил, олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилготой “Цагдаа бэлтгэлжилт-2023” цогцолбор тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Нарстай дахь хээрийн сургалтын төвд зохион байгуулагдаж, 46 анги, байгууллагын 138 алба хаагч хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин оролцсон.
Тус тэмцээнд Цагдаагийн газрын баг тамирчид буюу Нийтийн хэв журам хамгаалах, тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Д.Бат-Эрдэнэ, сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Г.Цэрмаа, Нарийнтээл сумын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Бат-Оюун нар амжилттай оролцож, #Гутгаар байр эзэлж, орон нутгийн цагдаагийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөсөн бахархам амжилт гаргалаа.
Алба хаагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна