/ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зэвсэгт хүчний 256 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагч нарт энэ оны 04 дүгээр сарын 28-ны өдөр "Цагдаагийн байгууллагын онцлог, түүхэн замнал", сонгон шалгаруулалтын чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч, харилцан ярилцаж, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой иргэдийг бүртгэлд авч ажилласан.
Мөн алба хаагч нарт "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ойлголт", "Хүүхдийн эрх, хамгааллын талаар", "Электрон тамхины хор нөлөө", "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг зохион байгуулснаар иргэдэд хууль сурталчлах, мэдээ, мэдээллээр хангах, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх олон давуу талыг бий болгож байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна