/ ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүр орон нутгийн сэтгүүлч нартай уулзалт зохион байгуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөө болон алба хаагчдын харилцаа хандлага, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлуудаас танилцуулдаг уламжлалтай билээ.
Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, санал солилцох уулзалтыг энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтын үеэр цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, сэтгүүлч нараас асуусан асуултад хариулт өгч, санал солилцон 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөөг үзэглэв.
Уулзалтад 4 телевиз, 1 сайт, 2 сонин, сэтгүүл, 1 FM радио, Засаг даргын тамгын газрын хэвлэл, мэдээллийн ажилтан болон Монцамэ агентлаги, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Өвөрхангай аймаг дахь салбарын сэтгүүлч нарын төлөөлөл оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна