/ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 1.Аж ахуйн нэгж, байгууллага бүр хариуцлагатай эргүүлийг томилон, аюулгүй байдлаа ханган ажиллах;
2.Байгууллага, хамт олноороо баярын арга хэмжээг тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, ажилтныхаа аюулгүй байдлыг хангаж, гудамж талбайд осгож эндэхээс урьдчилан сэргийлэх;
3.Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх;
4.Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэд насанд хүрээгүй хүнд болон согтуу хүнд архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх;
5.Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх;
6.Иргэд салют, пиротехникийн хэрэгсэл болон шаардлага хангахгүй хүний эрүүл мэндэд аюултай бүтээгдэхүүн /хүнсний/ хэрэглэхээс зайлсхийх;
Иймд дээрх эрсдэлт нөхцөлөөс иргэн бүр урьдчилан сэргийлж, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалдаа хяналтаа тавьж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэн Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хүсье.
Та гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг Цагдаагийн газрын 7032102, 70327102 дугаарын утсаар холбогдож нэн даруй өгнө үү.
Амар амгалан амьдралын төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна