/ ЦЭРГИЙН АЛБА ХААСНЫ ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБА ХААГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ЦЭРГИЙН АЛБА ХААСНЫ ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБА ХААГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  
Тус газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан Эрүүгийн цагдаагийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.Мягмарсүрэн, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямдаш, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ганбаатар нарт хүндэтгэл үзүүлэв.
Энэ үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва үг хэлж, баяр хүргэн ахмад ажилтнуудад “Монгол цагдаа” медаль болон дурсгалын мөнгөн аягыг гардуулсан бол тасгийн хамт олноос нь алба хаагчдад дурсгалтын зүйлийг хадгалуулсан юм.
Мөн цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчид цагдаагийн газрын хамт олондоо хандан үг хэлж, талархлаа илэрхийлсэн юм.
Цагдаагийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна