/ НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЗАМЫН ЦАГДААГИЙН НЭГЖҮҮДЭЭС "ШИЛДЭГ ТАСАГ"-ААР ШАЛГАРАВ

НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЗАМЫН ЦАГДААГИЙН НЭГЖҮҮДЭЭС "ШИЛДЭГ ТАСАГ"-ААР ШАЛГАРАВ

 
2019 онд Цагдаагийн газрын "Шилдэг тасаг", 2020 онд Тээврийн цагдаагийн албаны нутаг дэвсгэр хариуцсан Замын цагдаагийн нэгжүүдээс ажлын үр дүнгээрээ "ХОЁРДУГААР БАЙР"-нд шалгарч байсан Замы цагдаагийн тасгийн хамт олон Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Тээврийн цагдаагийн албаны 85 жилийн ой тохиосон энэ онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамт олноо манлайлан идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласныг үнэлж “ШИЛДЭГ ТАСАГ”-аар шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
Тус аймагт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сахиулах, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар 2018-2020 онд зам тээврийн осол, хэргийн тоог 30-45 хүртэл хувиар бууруулж, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэн ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох ажилд ахиц гарган иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажилласнаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил бүр буурсан эерэг үр дүнтэй байна.
Мөн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын засгийн газрын 2011 оны “Цагдаагийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 153 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналтын байнгын гурван постыг улсын болон орон нутгийн 142.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулж, орон нутгийн замд тавих хяналт шалгалтыг тогтмолжуулж, цагийн менежментээр Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Зүүбаян-Улаан, Хайрхандулаан, Нарийнтээл зэрэг сумдын алба хаагчдыг үүрэг гүйцэтгүүлснээр сүүлийн жилүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулсан зэрэг олон үр дүнтэй ажлуудыг дурдахад таатай байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна