/ ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс энэ оныг “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” жил болгон зарласан.
Энэхүү зорилтод жилийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн болон орон нутгийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлд нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинэ санал, санаачлаг хэрэгжүүлэх, хүүхэд хохирсон, оролцсон гэмт хэргийн гаралт өсөх болсон шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор өнөөдөр /2021.10.22/
Хүүхэд хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Дээрх зөвлөгөөнөөс гарсан шийдвэрүүд бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудад маань тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд үр дүнгээ өгнө гэдэг итгэлтэй байна.
Хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйн төлөө үйлс бүхэнд хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна