/ ХУЖИРТ СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙРНЫ ШАВЫГ ТАВИЛАА

ХУЖИРТ СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙРНЫ ШАВЫГ ТАВИЛАА

 
Өнөөдөр /2021.05.14/ зуны эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Хужирт сум дахь цагдаагийн тасгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү конторын барилгын тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулан Э.Басхүү захиралтай “Гүнчимэгтай” ХХК-ны хамт олон шалгарсан. Уг байр нь 360 метр квадрат бүхий 2 давхар, 12 өрөөтэй барилга баригдах бөгөөд Цагдаагийн байгууллагын түүхт 100 жил, Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн босгон дээр алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцөл, иргэд ая тухтай нөхцөлд үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд манай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье.
Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна