/ Мэдээ мэдээлэл / АХМАДААСАА СУРАЛЦЪЯ УРЛАГИЙН БАГА НААДМЫН БҮСИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО...

АХМАДААСАА СУРАЛЦЪЯ УРЛАГИЙН БАГА НААДМЫН БҮСИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО...

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх, залуу хойч үедээ зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Ахмадаасаа суралцъя" урлагийн баг наадмыг амжилттай зохион байгуулан 2019 оны 05 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд  бүсийн шилдэгүүдээ тодруулав. 


Урлагийн наадмын шалгаруулалтыг дөрвөн бүсэд хуваарилан АрвайхээрХархоринСантХайрхандулаан сумдад нийт 12 сумын 150 гаруй ахмад авъяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан найман төрлөөр өрсөлдсөнөөс УянгаБат-Өлзий, Сант, Нарийтээл сумдын ахмадууд 2019 оны 06 дугаар сард зохион байгуулагдах "\Ахмадаасаа суралцъя" урлагийн баг #наадмын ШИЛДЭГИЙН төлөө өрсөлдөх Эрхийн бичгүүдийн эзэн болов. 
Арга хэмжээнд идэвхи санаачлага гарган оролцсон найман сумын ахмадуудад "Талархал", дурсгалын зураг хадгалуулж, хамтран ажиллаж буй "Жана наран" ХК-ны амралт сувилалын газраас номинаци бүр дээр шилдэгийг тодруулан сувилалд 3 хоногийн үнэ #төлбөргүй амрах "Эрхийн бичиг"-ээр 40 гаруй ахмадыг урамшуулав.

Өвөрхангай аймгийн авъяаслаг ахмад бууралууддаа эрүүл энхийн эрхэм жаргалыг хүсье.

Хамтран ажилласан Жана наран ХХК, сумдын Цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, ахмадын хороо, орон нутгийн Соёмбо, Арвайхээр телевизийн хамт олондоо талархал илэрхийлье.

Та бүхэнийг урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна