/ “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, БСУГ, ГБХЗХГ-тай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ХҮҮХДЭЭС-ХҮҮХДЭД аргачлалын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019" дэвжээ тэмцээнийг өнөөдөр зохион байгуулан шилдгүүд шагналаа гардан авлаа.

Тэмцээнд Хайрхан дулаан, Сант, Тарагт, Уянга, Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургууль, Арвайхээр сумын 1, 2, 4 дүгээр сургуулийн нийт 8 багийн 96 сурагч оролцож, ур чадвар, мэдлэг, чадвараа дайчлан өрсөлдөж, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2дугаар_сургуулийн “Соёмбо” баг тэргүүн_байрУянга сумын ерөнхий боловсролын 1дүгээр сургуулийн “Хангарьд” баг дэд байр, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4_дүгээр сургуулийн “Тэмүүлэл” баг гутгаар эзлэв.

Улсад аймгаа төлөөлөн оролцох эрхийн бичгээр шагнагдсан #Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2дугаар сургуулийн “Соёмбо” багийн хамт олонд амжилт хүсье.

ОРГИЛ РУУ ТЭМҮҮЛСЭН ХҮН БҮХЭНД 

ОРГИЛД ГАРАХ ЗАМ ЯМАГТ ОЛДДОГ

Тэмцээнд хүрэлцэн ирж, амжилттай оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

АЮУЛГҮЙ ИРГЭН-АМАР ТАЙВАН ӨВӨРХАНГАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Pam:
164.92.156.61
https://Rocketqueen-1.win/
2024-02-28 10:53:23
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна