/ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ 2, 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ 2, 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

                   ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ 2, 3 ДУГААР УЛИРЛЫН

 САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

 

 

Нэг.Цагдаагийн газрын алба хаагчдын 2016 оны 2,3 дугаар улирлын сахилгын зөвлөгөөнийг нээж Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат үг хэлж зөвлөгөөн зохион байгуулах төлөвлөгөөг  танилцуулав.

Хоёр. Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат 2016 оны 2, 3 дугаар улирлын сахилга ёс зүйн мэдээлэл, орон тооны судалгаа, шагнагдсан болон сахилгын арга хэмжээ авагдсан, ажлаас халагдсан болон ажлын байр өөрчлөгдсөн алба хаагчдын талаарх мэдээллийг танилцуулав.

Гурав:Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяа 2016 оны 2, 3 дугаар улиралд аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шаардлагын талаар танилцуулж шаардлагад заагдсан зөрчлүүдийг засуулах арга хэмжээ аван ажиллаж байгаа талаар танилцуулав.

Дөрөв: Сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч нараас хамт олны өмнө үг хэлж үүрэг амлалт авав.

Тав: Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргал хэлэлцүүлэгт оролцоод зөвлөгөөнд оролцож мэдээлэл хийж амжаагүй тул Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат архи согтууруулах ундаатай холбоотой  хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийж ЦЕГ-ын даргын 05 тоот албан даалгаврыг нийт бие бүрэлдэхүүнд дахин уншиж танилцуулав.

Цагдаагийн газрын дарга үүрэг

Үүнд:

1. Офицерийн манлайлалд онцгой анхаарах

2. Офицерийн албан тушаалд тэнцэхгүй байгаа алба хаагчдыг цагдаагаар ажиллуулж оронд нь ахлагч нараас тохирох хүнийг дэвшүүлэн ажиллуулах болно.

3. Сахилга ёс зүйн зөвлөл байгуулна. Зөвлөл зөрчил дутагдал гаргадаг, гаргаж болзошгүй алба хаагчдыг илрүүлж тэдэнтэй тулж ажиллах талаар зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулна.

4. Удирдах албан тушаалтны ажлыг сайжруулъя. Алба хаагчид арга хэмжээ авагдсан тохиолдолд харицсан дарга ахлахуудад давхар арга хэмжээ авна.

5 Алба хаагчдын харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудал нэлээн байна. Үүнд дээрээ анхааръя.

6. Прокурорын шаардлага авсан алба хаагч нарт цаашид тушаалаар арга хэмжээ авна.

7. Манай газарт архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй 9 алба хаагч байдаг юм байна. Энэ алба хаагч нарын цалинг тодорхой хувиар нэмж урамшуулна.

Цаашид хэрэгжүүлэх санал:

1. Ажлын болон ажлын бус цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх.

2. Иргэдтэй хуулийн дагуу зүй зохистой харьцах

3. Цагдаагийн газрын сахилга ёс зүйн зөвлөл байгуулах

4. ЦЕГ-ын даргын 05 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах

Сахилгын зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг алба хаагчид санал нэгтэй дэмжиж, цаашид хэрэгжүүлж ажиллахаар тогтов.

 

 

Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна