/ Цагдаагийн газрын 02 дугаар зөвлөлийн хурлын шийдвэр

Цагдаагийн газрын 02 дугаар зөвлөлийн хурлын шийдвэр

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

 ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

                        

Нэг. Цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Л.Адъяатөмөрийг  тус газарт хэсгийн байцаагчаар шилжүүлэн томилуулх саналыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах албанд хүргүүлж шийдвэрлүүлэхээр санал нэгтэй тогтов.

Хоёр. Цагдаагийн газрын багийн цагдаацагдаагийн ахлах ахлагч Д.Пүрэвдоржийг  офицерийн бүрэлдэхүүнд оруулж, тус газарт  жижүүрийн офицероор томилуулах саналыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах тасагт хүргүүлж шийдвэрлүүлэхээр санал нэгтэй тогтов.

Гурав. Цагдаагийн газрын цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Эрдэнэбатыг Тарагт сумын хэв журмын цагдаагаар томилов.

Дөрөв. Цагдаагийн газрын Өлзийт сум цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ууганбаярын тогтвор суурьшилтай ажиллах гэрээний хугацаа дуусаагүй тул шилжин ажиллахыг хүссэн өргөдлийг түр хойшлуулав.

Тав. Цагдаагийн газрын 2015 оны 04 дүгээр улирлын шатахууны урамшуулал 315000 төгрөгийг  Цагдаагийн газрын 2015 оны хяналт, шалгалт, үнэлгээний тайланг төрийн бус байгууллагаар  гаргуулсаны төлбөрт  зарцуулахаар шийдвэрлэв.

Зургаа. Цагдаагийн газрын Монгол банкны гэрээт цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Довчинцэрэнгийн гаргасан зөрчилд нь ТАТХ-ийн 26.1.2-д зааснаар албан тушаалын цалинг 6 сар 20 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна