/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ

Өвөрхангай аймагт цагдан сэргийлэх анги нь   Дотоод явдалын яамны сайд Улсын Маршал Өрлөг Жанжин Х. Чойбалсангийн гарын үсэгтэй 1939 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 89 тоот тушаалаар  3 тасагтай байгуулагдаж даргаар нь Жамбал /Энэ хүний тухай мэдээлэл архивт олдохгүй байна/ томилогдож ажил үүргээ биелүүлэх болсон нь манай байгууллагын түүхэн эхлэл юм. Цагдан сэргийлэх ангийн орон тоо, боловсон хүчний хүрэлцээ тухайн үед бага байсан  бөгөөд 1939-1959 онд 3-5 суманд 1 хэсгийн төлөөлөгч ажиллаж байв.

1960-1980-аад онд Цагдан сэргийлэх анги нь Хүүхдийн, Иргэний бүртгэл мэдээлэл, Сэргийлэн хамгаалах, Автын алба, Гал командтайгаар зохион байгуулагдаж ажил үүргээ гүйцэтгэж байгаад Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй уялдаж дээрх зохион байгуулалт шинэчилэн өөрчлөгдөж Гал команд, Иргэний бүртгэл мэдээллийн албадууд нь тусгаарлаж бие даасан байгууллага болсон байна. Цагдаагийн байгууллага нь 1980 аад  оноос хойш боловсон хүчнээр бэхжиж, ажиллах байр шинээр баригдаж, бүх сумдад хэсгийн төлөөлөгч томилогдон  аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил улам сайжирсан. Хэлтсийн тасаг албад бэхжиж төрөл мэргэжлийн албад үүсэн байгууллагдаж, 1972 оноос Хархорин суманд Цагдан сэргийлэх анги байгуулагдан ажиллах болсон байна.1990 оноос нийгмийн хөгжлийн шаардлагаар НАХЯ-аас өрх тусгаарлаж, Цагдан сэргийлэх ангиас Цагдаагийн хэлтэс болон өргөжсөн байна. Энэ үеэс тус хэлтэс нь бүтцийн хувьд Захиргаа санхүүгийн алба, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Замын цагдаагийн тасаг, Хэв журам хамгаалах тасаг, Хархорин суманд сум дундын Цагдаагийн тасаг, Хужирт,Уянга, суманд Цагдаагийн хэсэг, бусад сумдад хэсгийн төлөөлөгч, цагдаатай байхаар орон тоо зохион байгуулалт хийж иржээ.        

 

ЦЕГ-ын даргын 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 164 дүгээр  тушаалаар "Цагдаагийн газар" болон өргөтгөн зохион байгуулагдсан юм. Цагдаагийн анги, Хэлтэс, Газрын даргаар :

❖    Жамбал 1939-1942 он  /Энэ хүний материал ТЕГ-ын архивт олдохгүй байна/.

❖    Банзрагч 1942-1946 он /Энэ хүний материал ТЕГ-ын архивт олдохгүй байна/.

❖    Хурандаа Р.Агваандорж 1946-1948 он

❖    Хошууч Ц.Намхай 1951-1954 он

❖    Дэд хурандаа Ж.Дулмаа 1955-1959 он

❖    Дэд хурандаа Д.Данзандорж 1959-1969 он

❖    Дэд хурандаа Г.Сэрээнэн 1969-1972 он

❖    Дэд хурандаа Н.Дугарсүрэн 1972-1982 он

❖    Цагдаагийн хурандаа Ц.Даваадорж 1982-1984 он

❖    Хошууч  П.Цэндсүрэн 1984-1986 он                                                        

❖    Дэд хурандаа Л.Даваасамбуу 1986-1990

❖    Цагдаагийн  хурандаа П.Лувсандорж 1990-1993 он

❖    Цагдаагийн  хурандаа Д.Цэрэндорж 1993-1996 он

❖    Цагдаагийн дэд хурандаа Я.Сэрод 1996-1998 он

❖    Цагдаагийн хурандаа ХРэгсүрэн 1998-2006 он 

❖    Цагдаагийн хурандаа Б.Бэхбат 2006-2010 он

❖    Цагдаагийн  хурандаа Т.Дамбийням 2010-2012 онд томилогдон ажиллаж байжээ.

❖    2012 оноос Цагдаагийн хурандаа Б.Батзаяа томилогдон ажиллаж байна.

Цагдаагийн бие бүрэлдэхүүний дунд улс төр хүмүүжлийн ажлыг зохиох, өргөсөн тангарагтаа үнэнч, өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой боловсон хүчнээр бэхжүүлэх зорилгоор МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1980 оны 51 дүгээр тогтоолоор улс төрийн орлогчтой болгосон байна.

1981 онд тус хэлтэст улс төрийн орлогчийн орон тоо батлагдаж тухайн үед намын дээд сургууль төгссөн Г.Дашням шууд ахмад цолтой томилогдон ажиллаж эхэлжээ. Энэ үеэс тус байгууллагын улс төр, соёл хүмүүжлийн ажилд ахиц гарч бие бүрэлдэхүүний дунд зохиох сургалтын чанар дээшилж тэдний мэдлэг боловсрол мэргэжлийн ур чадвар өсч НАХЯ-ны сайдын удаа дараагийн шалгалтанд амжилттай сайн дүн үзүүлж байсан байна.

1989 онд Цагдан сэргийлэх байгууллагын улс төрийн албыг татан буулгаж 1990 оноос боловсон хүчний албыг шинээр байгуулан, Цагдаагийн хэлтсийн боловсон хүчин сургалт арга зүйн ажил эрхэлсэн дэд даргатай болж одоогийн цагдаагийн газрын боловсон хүчин сургалт арга зүйн албаны эхлэлийг тавьжээ.

❖    1981-1994  онд Улс төрийн орлогч, боловсон хүчин сургалт хариуцсан дэд даргаар цагдаагийн дэд хурандаа  Г.Дашням

❖    1994-1997 онд цагдаагийн хурандаа  Б.Бэхбат

❖    1997-2000  онд  цагдаагийн дэд хурандаа Ц.Эрдэнэбилэг

❖    2000 -2001 онд  цагдаагийн дэд хурандаа Б.Ганболд

❖    2004-2010  онд  цагдаагийн дэд хурандаа Б.Батбаяр

❖    2010-2011 онд цагдаагийн хурандаа Д. Ганхуяг

❖     2012-2014 онд цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат нар тус тус томилогдон ажиллаж ирсэн байна.

1993 оны эхээр Цагдаагийн хэлтсийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргын орон тоо нэмэгдэж

❖    1993-1995 онд  цагдаагийн хошууч Н.Доржсүрэн

❖    1995-1997 онд  цагдаагийн хошууч С.Батдэлгэр

❖    1997-1998 онд  цагдаагийн хошууч Н.Мэндсайхан

❖    1998-2000 онд  цагдаагийн хошууч Н.Соёлэрдэнэ

❖    2000-2007 онд цагдаагийн хурандаа  О.Болдсайхан

❖    2014 оны 05 дугаар сараас  Дэд буюу гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа  Г.Чимэддагва ажиллаж байна.

2006 оноос 2014 оны 05 дугаар сар хүртэл  Хархорин суманд сум дундын цагдаагийн хэлтэс Хужирт, Уянга суманд цагдаагийн тасаг, Бат-Өлзий суманд цагдаагийн хэсэг, бусад суманд хэсгийн төлөөлөгч, цагдаа төвдөө Хэрэг бүртгэх тасаг, тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа А.Мөнхтөр, Мөрдөн байцаах тасаг, тасгийн даргаар цагдаагийн хошууч Ц.Мөнхбат, Эрүүгийн цагдаагийн тасаг, тасгийн даргаар цагдаагийн хошууч Г.Чимэддагва, Хэв журмын тасаг, тасгийн даргаар цагдаагийн хошууч Р.Амаржаргал, Замын цагдаагийн тасаг, тасгийн даргаар цагдаагийн ахмад  Б.Энхболд,  Санхүү аж ахуйн алба гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байсан бөгөөд ЦЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 06 ны өдрийн 313 дугаар тушаалаар бүтэц орон тооны өөрчлөлт хийгдэж, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, даргаар нь цагдаагийн дэд хурандаа Б. Очирдорж, Уянга, Хужирт, Батөлзий сум дахь цагдаагийн хэсэг, даргаар нь цагдаагийн хошууч Д. Энхболд, Г. Гантөмөр, Э.Чулуун төвдөө Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, даргаар нь цагдаагийн дэд хурандаа Г. Чимэддагва, Дэмжлэг үзүүлэх тасаг, даргаар нь цагдаагийн дэд хурандаа Д. Эрдэнэбат, Нийтийн хэв журам хамгаалах тасаг даргаар нь цагдаагийн дэд хурандаа Р. Амаржаргал, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, даргаар нь цагдаагийн хошууч Б. Энхболд .нар ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчдын мэдлэг боловсрол дээшилж офицер бүрэлдхүүний 51,2% нь дээд буюу бакалаврын боловсрол эзэмшсэн бөгөөд хууль зүйн магистрын зэрэгтэй 10 алба хаагч ажиллаж, нийт бие бүрэлдхүүний 62,1% нь 21-35 насны алба хаагчид ажиллаж байна. Тус хамт олны дотроос ажил үйлсээрээ шалгарч хамт олноо манлайлан ажиллаж байсан шилдэг тэргүүний олон алба хаагч  ажиллаж байсны дотроос Монгол улсын гавьяат хуульч хэмээх эрхэм хүндтэй цолыг цагдаагийн хурандаа П.Лувсандорж, Авилгатай тэмцэх газрын дарга, комиссар цолыг Ч.Сангарагчаа, хурандаа, цагдаагийн хурандаа цолыг Р. Агваандорж, Ж. Дулмаа, С. Батсүх, Ж. Дамдинжав, Ц.Жамбалсүрэн, Ц. Батдож, П. Лувсандорж, Ц.Даваадорж, Ч. Сангарагчаа, Д. Цэрэндорж, Ч. Баточир, Х. Рэгсүрэн, Б. Бэхбат, Ц. Батсүх, Д. Ядамдорж, Д. Батсайхан, Ц. Ичинноров, Ж. Мөнхдаш, Н. Ганболд, Ц. Отгонбат, Н. Ууганбаяр, Д. Ганхуяг, Т. Дамбийням, Б. Батзаяа, О. Ганбат нарын 25 алба хаагч хүртсэн нь манай байгууллагын бие бүрэлдэхүүний бахархал болж байдаг юм.

 Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна