/ ШИЛДЭГ ОФИЦЕР-2022" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ШИЛДЭГ ОФИЦЕР-2022" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
Тус газрын офицер алба хаагчдын дунд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, хууль эрх зүйн мэдлэг, ажиллах чадавх, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, идэвх чармайлтыг дээшлүүлж, урамшуулах, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор "Шилдэг офицер-2022" тэмцээнийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Уг тэмцээнд 8 төрлөөр нийт 53 офицер хурд, хүч, авхаалж самбаа, эзэмшсэн мэдлэг, ур, чадвараа дайчлан өрсөлдөж шилдэг офицер тодров.
Энэхүү тэмцээний "Тэргүүн" байр буюу "Шилдэг офицер"-өөр Эрүүлжүүлэх саатуулах баривчлах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бямбадорж шалгарч, “Батламж” цом, алтан медаль, үнэ бүхий зүйлээр, "Дэд" байранд Богд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Чулуунбаяр шалгарч “Батламж" мөнгөн медаль, үнэ бүхий зүйл, "Гутгаар" байранд Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Г.Цэрмаа шалгарч,”Батламж" хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдав.
 
Тэмцээнд амжилттай оролцсон нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна