/ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

 
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, мал, эд зүйл, тээврийн хэрэгслийн олж тогтоох, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "ИЛРҮҮЛЭЛТ-ОРГОДОЛ 2022", "УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД" нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.
 
Энэхүү хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийн зөрчлийг илрүүлж, тэднийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна