/ "ХАНГАЙ БҮСИЙН СУРГАЛТЫН ТӨВ"-Д ДӨРВӨН НЭР ТӨРЛИЙН 230 ГАРУЙ МОД ТАРИЛАА

"ХАНГАЙ БҮСИЙН СУРГАЛТЫН ТӨВ"-Д ДӨРВӨН НЭР ТӨРЛИЙН 230 ГАРУЙ МОД ТАРИЛАА

Энэ намрын "Бүх нийтийн мод тарих өдөр"-өөр тус газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриа дор нэгдэн "Хангай бүсийн сургалтын төв"-д алба хаагчид дөрвөн нэр төрлийн 230 гаруй модыг тарилаа.
Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цагдаагийн газрын хамт олон түүчээлэн нэгдэж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж, ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна