/ АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 
Цагдаагийн байгууллагын түүхийг бичилцэж, эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг бэхжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад ажилтнууддаа “Монголын ахмадын өдөр”-ийн 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулав.
Энэ үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тэдний санал хүсэлтийг сонсож, урлагийн тоглолт үзүүлж, "дартс"-ын болон хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулан шалгарсан ахмадуудаа шагнаж урамшууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, эмэгтэйчүүдийн зөвлөл болон тус газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 30 гаруй ахмад ажилтнууд оролцлоо.
Та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна