/ ДЭЭВЭР ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ДЭЭВЭР ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
Тус цагдаагийн газраас насанд хүрээгүй иргэдийг өндрөөс унах, амиа хорлохыг завдах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалтын байгууллага, сурагчдын дотуур байрны дээврийн хэсгийн хаалга, гарцны аюулгүй байдлыг бүрдүүлэх, телехяналтын камерын ашиглалтыг сайжруулахад хяналт тавих, зөвлөн туслах зорилгоор аймгийн хэмжээнд "Дээвэр" хэсэгчилсэн арга хэмжээг ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Политехник коллеж, сурагчдын дотуур байрыг хамруулан зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай албан мэдэгдэл хүргүүлэн, зөвлөгөө, зөвлөмж өгч, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
"Амар амгалан амьдралын төлөө хамтдаа" хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна