/ ХУУЛЬ БУС МАЛ, АМЬТНЫ МАХ ТЭЭВЭРЛЭСЭН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

ХУУЛЬ БУС МАЛ, АМЬТНЫ МАХ ТЭЭВЭРЛЭСЭН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Улсын хэмжээнд "САР ШИНЭ-2022" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдан орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хууль бус хүн тээвэрлэлтийг илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Хяналт, шалгалтаар мал, мах, амьтны гаралтай түүхий эд тээвэрлэн яваа хүн, тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалтыг хийхэд ялангуяа том оврын автобусанд иргэд ачаа тээш /дайвар/ өгөхдөө хориотой ань, амьтны мах өгч явуулах зөрчил нэлээдгүй байгаа нь хяналт шалгалтаар илэрч байна. Тиймээс жолооч, иргэд та бүхэн иргэдээс ачаа тээш /дайвар/ авахдаа хууль бус ангийн махыг авахгүй байхад онцгой анхаарч, аюулгүй байдлаа ханган, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг зөрчихгүй соёлтой оролцохыг уриалж байна.
"Амар амгалан амьдралын төлөө хамтдаа" хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна