/ УРАМШУУЛАЛТ ЭРГҮҮЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

УРАМШУУЛАЛТ ЭРГҮҮЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Тус аймгийн хэмжээнд энэ оны 01 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 69 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс хулгайлах төрлийн 15 гомдол мэдээлэл буюу 21.7 хувийг эзэл байна.
Иймд хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Арвайхээр сумын урамшуулалт, олон нийтийн эргүүл, цагдаагийн алба хаагчтай хамтран хүн олноор цугларсан хүнс, бараан зах, худалдааны төвүүдээр урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж, иргэд, олон нийтэд орон байр, халаасны болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг тарааж, сэрэмжлүүлэг, яриа таниулга хийж ажиллав.
Иргэн бүрийн сонор сэрэмж хаа ч илүүдэхгүй
"Амар амгалан амьдралын төлөө хамтдаа" хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна