/ ОЛОН НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

ОЛОН НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр иргэдийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтын чанарт онцгойлон анхаарч, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сумдад "Олон нийтийн эргүүл"-д төрийн байгууллагуудын алба хаагчдыг татан ажиллуулж байна.
Дээрх иргэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэн цагдаагийн алба хаагчдын хамт үүрэг гүйцэтгэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4 зөрчлийг илрүүлэн мөн гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй согтож унасан 5 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч, осгох, хөлдөж амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажилласан байна.
Урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоо чухал

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна