/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх / “БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДАЛД ХЭЛБЭРИЙГ МЭДЭЭЛЬЕ, ИЛРҮҮЛЬЕ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДАЛД ХЭЛБЭРИЙГ МЭДЭЭЛЬЕ, ИЛРҮҮЛЬЕ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Насанд хүрээгүй хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, далд хэлбэрт үйлдэгдсэн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл цуглуулах, илрүүлэх, шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Нуугдмал” нэгдсэн арга хэмжээг, мөн жeндэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян "Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай" уриан дор зохион байгуулагдаж байгаа.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Боловсрол соёл, урлаг, Эрүүл мэнд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүх шинжилгээний алба, Арвайхээр сумын багийн Засаг дарга, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын төлөөллийг оролцуулсан “Бэлгийн хүчирхийллийн далд хэлбэрийг мэдээлье илрүүлье” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр “Насанд хүрээгүй хүний гэмт хэргийн нөхцөл байдал, бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирсон хүүхэд”, “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүний шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлт, тулгамдаж буй асуудал”, “Өсвөрийн үеийнхний жирэмслэлт, үр хөндөлт”, “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ”, “Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хүмүүжлийн ажил”, “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг хохирогч охид эмэгтэйчүүдийг хамтарсан багийн хариу үйлчилгээ, тулгамдаж буй асуудал”, “Өсвөрийн насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдгээртэй харилцах нь”, “Эрсдэлд зан үйл ба бэлгийн хүчирхийлэл” зэрэг сэдвүүдээр мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна