/ Мэдээ мэдээлэл / ШИЛДЭГ ВИДЕО ШТОРКНЫ УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

ШИЛДЭГ ВИДЕО ШТОРКНЫ УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчдийн дунд өвөрмөц, шинэлэг "Богино хэмжээний видео урьдчилан сэргийлэх сурталчилгааны бүтээл"-ийн уралдааныг зарлаж, өнөөдөр /2021.10.15/-ны өдөр шалгаруулж шагналыг гардуулав.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс "Тэргүүн байр"-ыг "Дөлгөөн Соёмбо" телевиз, "Дэд байр"-ыг "Хас" телевиз, "Гутгаар байр"-ыг UvurKhangai Live сайт, "Тусгай байр"-ыг One family нэгдлийн хамт олон шалгарч, "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнагдав.
Уралдаанд идэвх санаачлагтай оролцсон хэвлэл, мэдээллийн байгууллагын хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна