/ "КАМЕРЖУУЛАЛТ3" АЯН ЭХЭЛЛЭЭ

"КАМЕРЖУУЛАЛТ3" АЯН ЭХЭЛЛЭЭ

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор сум, багийн гэр хорооллын гудамж талбай, олон нийтийн газар, орц аж ахуйн нэгж, байгууллагын гадна болон дотор талыг камержуулах ажлыг 2019, 2020 онуудад амжилттай зохион байгуулсан билээ.
Дээрх ажлын үр дүнд гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт 14.5 хувь хүртэл буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Иймд аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар өнөөдөр /2021.10.15/-ны өдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр "Камержуулалт 3" аяныг эхлүүлж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү аянд сум, баг, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна