/ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ #АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ #АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

 
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хүнс бараан зах болон зарим худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд эргүүл, хяналтаар ажиллаж, аймгийн Засаг даргын энэ оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/403 дугаар захирамжийн хэрэгжилт болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх бүртгэл хяналтын цахим системийн хэвийн ажиллагааг шалгаж,
урьдчилан сэргийлэх ажлыг өчигдөр /2021.09.03/ зохион байгуулав.
Хяналт шалгалтад 41 алба хаагч 13 чиглэлд үүрэг гүйцэтгэж, 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлэн ажиллалаа.
Иймд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн та хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
Тиймээс таны оршин суугаа газрын үйлчилгээ явуулж буй цэгүүдээс 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулсан, түүгээр үйлчилсэн эсвэл хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарж борлуулсан зөрчлийн мэдээллийг 7032102, 70194558 дугаарын утсаар төлбөртэй өгч болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна