/ БАТ ӨЛЗИЙ СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

БАТ ӨЛЗИЙ СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/459 дүгээр тушаалаар "Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсэг"-ийг "Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасаг" болгон өргөтгөсөн.
Энэ онд УИХ-ын гурван гишүүнийг тойрогтоо ажиллах үеэр сум дундын цагдаагийн тасгуудад албаны авто машинаар хангах хүсэлт уламжлан 2020 оны 09, 12 дугаар сард Богд Уянга сум дахь сум дундын Цагдаагийн тасгуудад “Toyota Hilux”, УАЗ-220695 маркийн суудлын машинуудыг шийдвэрлэн өгсөн бол Монгол төрийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 20-ны өдөр Бат Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд зориулан аймаг, сумын 33,0 сая төгрөгийн өртгөөр УАЗ-220695 маркийн машиныг гардуулан өглөө.
Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн, шуурхай хүргэх, албаны бэлэн байдлыг хангаж ажиллахад цаг үеэ олсон үнэтэй хөрөнгө оруулалт шийдвэрлэн өгч байгаа УИХ-ын гишүүд болон аймаг, сумдын удирдлагуудад талархал илэрхийлье.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна