/ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Зам тээврийн ослын тодорхой хувь нь замын эвдрэл гэмтэл, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хурд тохируулаагүйн улмаас гарсан байдаг.
Тэгвэл энэхүү зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхэд, багачуудаа хайрлан хамгаалах "Ирээдүйгээ хамгаалъя" аянд иргэн Т.Наранцацрал нэгдэж, өөрийн санаачлагаар хоёр төрлийн замын анхааруулга тэмдгийг бидэнд гардуулан өгсөн юм.
Тэрээр ярихдаа жолоочийн хариуцлагагүйн улмаас бидний ирээдүй болсон бяцхан зүрх зогсох учиргүй гэдгээ илэрхийлж, энэхүү анхааруулга тэмдгийг шаардлагатай цэгт нь байрлуулахыг хүсэж, нэг ч гэсэн эрдэнэт хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх, жолооч бүр хариуцлагатай байхыг уриалав.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ирээдүйгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан иргэн Т.Наранцацрал танд талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна