/ СҮҮЛИЙН 4 ЖИЛД СУРГАЛТ, ДАДЛАГЫН ТӨВД 8000 ОРЧИМ МОД ТАРЬСАН БӨГӨӨД САЯ ШИНЭЭР 1364 МОД НЭМЖ СУУЛГАВ

СҮҮЛИЙН 4 ЖИЛД СУРГАЛТ, ДАДЛАГЫН ТӨВД 8000 ОРЧИМ МОД ТАРЬСАН БӨГӨӨД САЯ ШИНЭЭР 1364 МОД НЭМЖ СУУЛГАВ

Тус газрын алба хаагчдын санаачлагаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Байгалиа хамгаалъя" аяны хүрээнд энэ сарын 15-ны өдөр "Сургалт, дадлагын төв"-д хайлаас 980, шар хуайс 244, улиас 110, агч мод 16, бургас 10, шинэс 4 нийт 1364 ширхэг модыг суулгаж, мод тарих ажилд нэгдэв.
Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян гэдэг. Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян хэмээн Монголчууд ярьдаг бөгөөд хүн болж төрөөд заавал хийх ёстой үйлийн нэгд мод тарих ажил зүй ёсоор ордог юм.
Энэхүү мод тарих үйлст аж ахуй нэгж байгууллага, иргэдийг бүх нийтээр мод тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлж, идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна.
Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалъя.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна