/ ЖУРМЫН ХАШААНД 100 ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЙНА

ЖУРМЫН ХАШААНД 100 ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЙНА

Аймгийн “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр” буюу олны хэлж заншсанаар Журмын хашаанд 2017 оноос хойш саатуулагдсан 95 мотоцикль, 18 автомашин байна.
Эзэд нь гаргасан зөрчлөө шийдвэрлүүлэлгүй орхисны улмаас “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-нд удаж буй эдгээр тээврийн хэрэгслийг цаашид хэрхэх талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд өнөөдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэр гарах юм.
2017 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолын дагуу аймгийн Цагдаагийн газраас 224 мотоцикль, 2 автомашиныг зохих журмын дагуу шийдвэрлэн эзэн холбогдогчийг олж тогтоон хүлээлгэн өгч байжээ.
Мөн уг асуудалтай холбогдуулан “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдах, улсын орлого болгох, устгах өөр зориулалтаар ашиглах орон тооны бус зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна