/ ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД 66 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЭН, УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ

ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД 66 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЭН, УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ

Тус аймгийн хэмжээнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын 2021 оны А/217 дугаар захирамжаар архи согтууруулах ундааны зүйл худалдах, түүгээр үйлчилэхийг хориглосон.
Энэхүү шийдвэрийн хүрээнд алба хаагчид эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж хууль бусаар гар дээрээс мөн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, 13 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж, өнгөрөгч 7 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэм зөрчсөн зөрчил буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийн зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг нь аварчээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, зам тээврийн осол, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн хөдөлгөөнд оролцоорой.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна