/ 13 ЗӨРЧИЛД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

13 ЗӨРЧИЛД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд гарсан аймгийн Засаг даргын 2021 оны А/217 дугаар захирамжийн хүрээнд алба хаагчид эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласнаар хууль бусаар гар дээрээс мөн хориглосон хугацаанд согтууруулах ундаа худалдан борлуулсан 13 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн.
Тэгвэл аймгийн Онцгой комиссын энэ сарын 21-ний өдрийн хурлын шийдвэр, Засаг даргын 2021 оны А/245 дугаар захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг энэ оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 18% хүртэлх спиртийн сул агууламж бүхий согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрч, түүнээс дээш спиртийн агууламжтай согтууруулах ундааны зүйл худалдаалх, түүгээр үйлчлэхийг хориглосон.
Иймд тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хорио цээрийн дэглэм зөрчихгүй байхыг анхаарна уу.
 
Хариуцлагатай иргэн халдварын тархалтын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна