/ БОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙРНЫ ШАВЫГ ТАВИЛАА

БОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙРНЫ ШАВЫГ ТАВИЛАА

Зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр хоёр дахь сум дундын тасгийн байр буюу Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү конторын барилгын тендер сонгон шалгаруулалтад М.Чулуунпүрэв захиралтай “Чусан” ХХК-ны хамт олон шалгарсан. Уг байр нь 360 метр квадрат бүхий 2 давхар, 12 өрөөтэй барилга баригдах бөгөөд Цагдаагийн байгууллагын түүхт 100 жил, Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн босгон дээр алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцөл, иргэд ая тухтай нөхцөлд үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд манай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье.
Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна