/ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЖОЛООЧ ТА САЙН ЖОЛООЧ

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЖОЛООЧ ТА САЙН ЖОЛООЧ

 
Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчлах, мөн улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор "Хүүхдэд ээлтэй жолооч" аянг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аяны хүрээнд тус газраас төрийн болон төрийн бус 8 байгууллагатай хамтран иргэд, олон нийтэд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйг нэмэгдүүлэхээр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар мэдээллийг хүргэн, орон нутгийн чанартай авто замуудад тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлж, соёлтой оролцон аянд нэгдэхийг уриалж байна.
Замын хөдөлгөөний дүрэм, амьдралын алтан дүрэм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна