/ ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

 

Өнөөдөр /2010.07.02/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд орсон хүчтэй аадар борооны улмаас А0301 чиглэлийн авто замд 5-12км хооронд зорчих хэсэг дээгүүр үер урсаж 13+300 дээр байрлах хоолойн гарах хэсэг урассан байдалтай байна.
Иймд тус замаар зорчиж буй жолооч нар аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Мөн ойрын өдрүүдэд орсон хур тунадасны улмаас голуудын усны түвшин ихсэж, үерлэсэн байгаа тул Орхон, Таац, Онги зэрэг голын сав дагуух айл өрх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлж буй хүүхдүүд, агаар салхинд гарч байгаа иргэд та бүхэн гол усны аюулаас сэргийлээрэй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна