/ ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧЛАВ.

ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧЛАВ.

Тус газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүллээ.

Говь-Алтай, Баянхонгор, Өвархангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдүүдийг баривчилсан юм.
Дээрх этгээдүүд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсан.
Одоогийн байдлаар 5 удаагийн үйлдлээр иргэдэд 5,0 сая төрөгийн хохирол учруулжээ. Тэд хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хотод борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд #Иргэд та бүхэн бүхэн олон нийтийн газраар явахдаа #халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, #сонор_сэрэмжтэй байхыг #сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна