/ ХИЧЭЭХ ӨДӨР

ХИЧЭЭХ ӨДӨР


Тус аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 28 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оны мөн үеэс 49,0 хувиар буурсан эерэг үзүүлэлт байгаа хэдий ч ослын улмаас 8 хүн нас барьж, 20 хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байна.
Иймд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх өдөр"-ийг Бид өдөр бүр хичээх ёстой уриатайгаар өнөөдөр /2019.11.29/ Арвайхээр хотноо зохион байгууллаа.


Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдүрмийг сурталчлах урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослын үед анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар мэдээ, мэдээлэл хүргэж, ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ГХУСАЗЗөвлөл, Улаан загалмайн хороо, Албан журмын даатгалын холбоо, Авто жолооны курсын багш, суралцагчид болон орон нутгийн АрвайхээрСоёмбо телевиз, иргэд олон нийтийн төлөөлөл оролцсон юм.

Өдөр бүр хичээж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна