/ АЛБА ХААГЧ, АР ГЭРИЙН ГИШҮҮДИЙН ДУНД ГАР БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

АЛБА ХААГЧ, АР ГЭРИЙН ГИШҮҮДИЙН ДУНД ГАР БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код 941/-ийн 941.6.7 "Биеийн тамир спортын арга хэмжээ зохион байгуулах", “Намар эрүүл цагдаа" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын алба хаагч, гэр бүлийн гишүүдийг аливаа өвчин эмгэг, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулав.

Тэмцээнд нийт 7 тасгийн 8 баг, тамирчид хурд хүчавхаалж самбаа гарган өрсөлдсөнөөс 1-р байрыг цагдаагийн хошууч Ц.Мөнхбат ахлагчтай Мөрдөн байцаах тасгийн баг, тамирчид, 2-р байрыг цагдаагийн дэд хурандаа Э.Энхбат ахлагчтай Эрүүгийн цагдаагийн тасгийн баг, тамирчид, 3-р байрыг цагдаагийн хошууч Н.Өлзийхутаг ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг, тамирчид эзлэж, өргөмжлөлмедаль, мөнгөн шагналаар шагнагдав.


Нийт баг, тамирчиддаа спортын улам их амжилт хүсэе.


Хөдөлгөөн бол эрүүл биеийн эх үндэс юм

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна