/ ЗАМЫН ХЯНАЛТЫН БАЙНГЫН ПОСТ ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРЛОО

ЗАМЫН ХЯНАЛТЫН БАЙНГЫН ПОСТ ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРЛОО


Орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг түүнээс үүдэлтэй нас баралт гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт, шалгалтыг сайжруулах зорилгоор Тарагт сумын 5 дугаар багт улсын төсөв хөрөнгөөр буюу 74.9 сая төгрөгийн өртөг бүхий байнгын хяналтын постын байрыг ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авлаа.
Тус хяналтын пост ашиглалтад орсноор улсын чанартай авто замын хөдөлгөөнд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, зөрчил илрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар яриа таниулаг хийхээс гадна хорио цээрийн дэглэмийн үед мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Мөн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх таатай нөхцөл бүрдэж, ажлын өрөө, амралтын өрөө, албаны автомашины дулаан граш, зөрчил гаргасан автомашиныг түр саатуулах байрыг шийдвэрлэсэн юм.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна