/ 37 ЖОЛООЧИЙГ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ

37 ЖОЛООЧИЙГ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ


Улсын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, дүрмийн хэрэгжилтийг сайжруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл", "Яараад яахав дээ", "Улсын дугаар", "Хичээлийн шинэ жил" зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд тус газрын алба хаагчид өргөтгөсөн эргүүлийн үүргийг уртасгасан цагаар гүйцэтгэж байна.


Энэхүү урьдчилан сэргийлэх эргүүл, хяналт шалгалтаар нийт 2500 орчим тээврийн хэрэгсэлийг шалгасанаас 37 жолооч согтууруулах_ундааны_зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлэн учирч болзошгүй эрсдлээс жолооч болон зорчигчийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, 107 зөрчлийг газар дээр нь засуулж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулан, урьдчилан сэргийлэх яриа таниулга, гарын авлага өгч ажиллав.

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 08 дугаар сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 1596 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 дахин, зам тээврийн осол хэрэг 21 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46,1 хувиар буурсан #эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч ослын улмаас 5 хүний амь нас хохирч, 15 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна.


Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь: Жолооч замын нөхцөлд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоогүйхамгаалах бүс зүүгээгүйсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол гарах шалтгаан болж байгааг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хууль дүрмээ биелүүлэн хамгаалах бүсээтогтмол зүүж, зам орчины нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна