/ ЯВГАН АЯЛАЛД АЛБА ХААГЧИД ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАВ

ЯВГАН АЯЛАЛД АЛБА ХААГЧИД ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАВ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан "ЭРҮҮЛ ЦАГДАА" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах замаар алба хаагч, тэдний гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэж, аливаа өвчин эмгэг, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлж, бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл хамт олныг бий болгох зорилгоор  Эрүүл биед саруул ухаан оршино уриатайгаар /2019.09.28/ өдөр "Явган аялал"-ыг зохион байгуулав.

Аялалыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын "Баян Уул" хайрханы ноён оргилд гарч, байгууллагын тугаа мандуулан алба хаагч, ар гэрийнхэний дунд уралдаан, тэмцээн зохион байгуулан амралтын нэгэн өдрийг агаар салхинд хамт олон, гэр бүлтэйгээ өнгөрүүлэв.


Энэхүү явган аялалд сумдын хэлтэс, тасаг, хэсгийн болон хэсгийн төлөөлөгч нар нэгэн зэрэг хамрагдаж, эрүүл мэндийнхээ төлөө нэг өдрийг зориулсанаараа алба хаагчид талархалтай байв.

Эрүүл биед саруул ухаан оршино

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна