/ УНАДАГ ДУГУЙ СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

УНАДАГ ДУГУЙ СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтан Өвөрхангай аймгийн унадаг дугуй сонирхогчдын холбоо, Арвайхээр сумын ЗДТГ-тай хамтран "Унадаг дугуй сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг /2019.06.01/-ны өдөр Арвайхээр хотноо зохион явуулав.

Тэмцээнийг өсвөр үенасанд хүрэгчид гэсэн 2 ангилалаар явуулж, нийт 50 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс насанд хүрэгчдийн ангилалд 1-р байр Н.Алтан-Очир, 2- байр Б.Сүхбат, Л.Гаваадамба, тусгай байр И.Буянбадрах, н.Даваарагчаа нар шалгарсан бол өсвөр үеийн ангилалд 1-р байр Г.Баттогтох, 2-р байр Т.Халтар, 3-р байр Б.Бат-Эрдэнэ, тусгай байр Т.Алтанцогт, Г.Мөнх-Оргил нар шалгарч өргөмжлөлмөнгөн шагналаар шагнагдлаа.

Хамтран зохион байгуулсан Өвөрхангайн унадаг дугуй сонирхогчдын холбоо, тэмцээнд амжилттай оролцсон нийт дугуй сонирхогчиддоо талархал илэрхийлье.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.

АЮУЛГҮЙ ИРГЭН-АМАР ТАЙВАН ӨВӨРХАНГАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна