/ “УУРАА ТЭВЧИХ НЭГ ХОРОМ-УХААЛАГ АМЬДРАЛЫН ЗАМ” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГ, ШҮЛГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН СУРАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

“УУРАА ТЭВЧИХ НЭГ ХОРОМ-УХААЛАГ АМЬДРАЛЫН ЗАМ” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГ, ШҮЛГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН СУРАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийнойлголт, хор уршиг, үр дагаварын талаар хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах, хүүхдүүдийн бүтээлээр дамжуулан иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЖИЛ БҮР уламжлал болгон Аймгийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг гар зураг, эссэ бичлэг, шүлгийн уралдаан 4 дэхь жилдээ амжилттай болж, шагнал эздэдээ хүрлээ.

Энэ удаад Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн хүрээнд “Уураа тэвчих нэг хором-Ухаалаг амьдралын зам” сэдвийн дор зохион байгуулагдлаа.

Уралдаанд Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 22 сургуулийн 246 бүлгийн 2515 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. 
4 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй уралдаанд сурагчдын хамрагдалт өмнөх оноос 2 дахин өссөн нь хүүхэд бүр уур бухимдлыг нэг хором тэвчихбусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх сэтгэлгээг өөртөө болон үеийн найзууддаа уриалан өөрсдийн үзэл санаагаа бүтээлдээ шингээж ирүүлсэн нь харагдаж байв.

Уралдаанд маш идэвхитэй оролцсон нийт хүүхэд багачууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
Хархорин сумын ерөнхий боловсролын 2-р сургуулиас 19 бүлгийн 297 сурагчийг хамруулсан тул “Хамгийн санаачлагатай-Сургууль”-аар ангиараа эссэ бичсэн Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Б.Тайван багштай 7г ангийг “Хамгийн идэвхитэй-Анги”-аар шалгаруулав.

ОРГИЛ РУУ ТЭМҮҮЛСЭН ХҮН БҮХЭНД 
ОРГИЛД ГАРАХ ЗАМ ЯМАГТ ОЛДДОГ

АЮУЛГҮЙ ИРГЭН-АМАР ТАЙВАН ӨВӨРХАНГАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна