/ "АХМАДААСАА СУРАЛЦЪЯ" УРЛАГИЙН БАГ НААДМЫН ТӨВИЙН БҮСИЙН ШАЛГАРУУЛАЛТ АРВАЙХЭЭР ХОТНОО...

"АХМАДААСАА СУРАЛЦЪЯ" УРЛАГИЙН БАГ НААДМЫН ТӨВИЙН БҮСИЙН ШАЛГАРУУЛАЛТ АРВАЙХЭЭР ХОТНОО...

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх, залуу хойч үедээ зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Ахмадаасаа суралцъя" урлагийн баг наадмын төвийн бүсийн шалгаруулалтыг 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Арвайхээр хотноо амжилттай зохион байгуулагдаж бүсийн шилдэгээтодруулсан юм. 


Төвийн бүсийн шалгаруулалтанд Арвайхээр, УянгаЗүүнбаян Улаан сумын ахмадууд авъяас билэг, оюун ухаан, #хүчхөдөлмөрөө дайчлан найман төрлөөр өрсөлдсөнөөс Уянга сумын ахмадын хорооны "Сүлдэндээ мөнхөрсөн баатрууд" баг 2019 оны 06 дугаар сард зохион байгуулагдах "Ахмадаасаа суралцъя" урлагийн баг наадмын ШИЛДЭГИЙН төлөө өрсөлдөх "Эрхийн бичиг"-ийн эзэн болов. Арга хэмжээнд идэвхи санаачлага гарган оролцсон багууддаа "Талархал", дурсгалын зураг хадгалуулав.

Бидэнтэй хамтран ажиллаж буй "Жана наран" ХК-ны амралт сувилалын газраас номинаци бүр дээр шилдэгийг тодруулан #сувилалд 3 хоногийн үнэ төлбөргүй амрах "Эрхийн бичиг"-ээр Долоон ахмадыг урамшуулсан юм. 

Авъяаслаг ахмад бууралууддаа эрүүл энхийн  эрхэм жаргалыг хүсье.

Хамтран ажилласан Жана наран ХХК, Уянга сум дахь Цагдаагийн тасгийн дарга, Зүүнбаян-Улаан хэсгийн төлөөлөгч, Арвайхээр, Зүүнбаян-улаан, Уянга сумдын ахмадын хороо, орон нутгийн Соёмбо телевизийн хамт олондоо талархал илэрхийлье.

Та бүхэнийг урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна