/ "АХМАДААСАА СУРАЛЦЪЯ" УРЛАГИЙН БАГ НААДМЫН БАРУУН БҮСИЙН ШАЛГАРУУЛАЛТ ХАЙРХАНДУЛААН СУМАНД...

"АХМАДААСАА СУРАЛЦЪЯ" УРЛАГИЙН БАГ НААДМЫН БАРУУН БҮСИЙН ШАЛГАРУУЛАЛТ ХАЙРХАНДУЛААН СУМАНД...

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх, залуу хойч үедээ зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Ахмадаасаа суралцъя"  урлагийн баг наадмын Баруун бүсийн шалгаруулалт өнөөдөр /2019.05.25/ #Хайрхандулаан суманд амжилттай зохион байгуулагдаж бүсийн шилдэгээ тодруулсан юм. 


Баруун бүсийн шалгаруулалтанд #Хайрхандулаан, Нарийнтээлсумдын ахмадууд авъяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан найман төрлөөр өрсөлдсөнөөс Нарийнтээл сумын ахмадын хорооны "Тээлийн Уянга" баг 2019 оны 06 дугаар сард зохион байгуулагдах "Ахмадаасаа суралцъя" урлагийн баг наадмын ШИЛДЭГИЙН төлөө өрсөлдөх "Эрхийн бичиг"-ийн эзэн болов. 


Арга хэмжээнд идэвхи санаачлага гарган оролцсон багууддаа "Талархал", дурсгалын зураг хадгалуулав. 
Бидэнтэй хамтран ажиллаж буй "Жана наран" ХК-ны амралт #сувилалын газраас #номинаци бүр дээр шилдэгийг тодруулан сувилалд 3 хоногийн үнэ #төлбөргүй амрах Эрхийн_бичгээр 11 ахмадыг урамшуулсан юм. 
Авъяаслаг ахмад бууралууддаа эрүүл энхийн эрхэм жаргалыг хүсье.

Хамтран ажилласан Жана наран ХХК, Хайрхандулаан сумын Засаг дарга, ИТХурал, Нарийнтээл сум, Баянтээг баг, Хайрхандулаан сумдын хэсгийн төлөөлөгч, ахмадын хороо, орон нутгийн Арвайхээр телевизийн хамт олондоо #талархал илэрхийлье.

Та бүхэнийг урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна